Шинэ он 2027 · Байгууллагын хүлээн авалт
Хамт олныхоо Шинэ жилийг хаана тэмдэглэх вэ?
Ресторан, лаунж, хаус, амралтын газрын Шинэ жилийн багцыг нэг ажилтанд ногдох бодит үнээр нь харьцуулж, хүний тоо, төсөв, өдөр, тайз, дэлгэцээр шүүгээд хамт олондоо тохирохыг хэдхэн минутад олоорой.
- үйлчилгээний газар
- 11
- баталгаажсан багц
- 25
- эвент
- 6
- 1 хүнд, доод үнэ
- 60,000₮
Онцлох эвентүүд
Энэ Шинэ жилийн улирлын онцлох тоглолт, үдэшлэгүүд.
Онцлох үйлчилгээний газрууд
Хамт олныхоо хүлээн авалтад онцлох үйлчилгээний газрууд.
Эвентүүд
Уран бүтээлч, хөтлөгч, хоол ундаа нь бэлэн — хамт олноороо суудал захиалахад л болно.
260 хүнБайгууллагын Шинэ жилийн үдэшлэг
Гранд Хүлээн авалт · Эвент хол


Хөтлөгч О. Мишээл · Хамтлаг «Алтан Хөг» · Шидэт үзүүлбэр «Илбэ»
80 хүнНайзуудын House Party
Номин Хаус · Хаус

DJ Ulaan · Акустик дуэт «Хоёр Од»
450 хүнМөнгөн шөнө — Шинэ жилийн тоглолт
Сансар Пэлас · Эвент хол



Хамтлаг «Мөнх Тэнгэр» · Дуучин С. Номин · Бүжгийн хамтлаг «Од» · DJ SansarҮйлчилгээний газрууд
Нэг хүнд ногдох үнэ нь хамгийн боломжийнхоос эхлэн.
Хэрхэн ажилладаг
Шалгуураа оруулахаас газартай тохирох хүртэл — гурван алхам.
Шалгуураа оруул
Хамт олныхоо тоо, нэг хүний төсөв, хүссэн өдөр, хэрэгтэй нөхцлөө (тайз, дэлгэц, зогсоол) сонго.
Бодит үнээр харьцуул
Багц бүрийн нэг хүнд ногдох үнэ, багтсан хоол ундаа, сул өдрийг нэг дор харна. Шалгуурт хэр тохирохыг оноогоор харуулна.
Хадгалж, шууд тохир
Таалагдсан газруудаа ♡ хадгалаад PDF болгон удирдлагадаа танилцуул, сонгосон газартайгаа шууд залгаж тохир — дундын шимтгэлгүй.
Байгууллагын шинэ жилийн үдэшлэг — түгээмэл асуулт
Байгууллагын шинэ жилийн үдэшлэг 1 хүнд хэд орчим болох вэ?
Үйлчилгээний газар, багцаас хамаарна. Энд нийтлэгдсэн багцууд 1 хүнд 60,000₮-өөс эхэлж байна. Үнэ бүрийг нэг хүнд ногдохоор тооцож харуулдаг тул ширээний болон хүний багцыг шууд харьцуулж болно. Хамт олныхоо тоог оруулбал хамгийн хямд хослолыг тооцож гаргана.
2027 оны шинэ жилийн заалаа хэзээ захиалах вэ?
12-р сарын баасан, бямба гарагууд хамгийн түрүүнд дүүрдэг. Газар бүрийн хуудсанд захиалга авах сул өдрүүд хуанлиар харагдах тул тохирох өдрөө сонгоод газартай шууд утсаар холбогдоорой.
Ресторан, лаунж, хаус, амралтын газар — алийг нь сонгох вэ?
Том хамт олонд тайз, дэлгэцтэй ресторан; 30–80 хүнд дотно лаунж эсвэл хаус; хотоос гарч хоноглон тэмдэглэх бол амралтын газар тохиромжтой. Үйлчилгээний газрууд хуудсанд төрөл, багтаамж, тайз, дэлгэц, зогсоолоор шүүж болно.
Шинэ жилийн бэлэн эвент гэж юу вэ?
Хөтлөгч, уран бүтээлчид, хоол ундаа нь бэлэн, тасалбараар суудал авдаг шинэ жилийн тоглолт, үдэшлэг. Зохион байгуулах ажилгүйгээр хамт олноороо суудал захиалахад л болно. Эвентүүд хуудсанд огноо, үнэ, оролцох уран бүтээлчдээр харна.
Хэд хэдэн газрыг хооронд нь яаж харьцуулах вэ?
Карт дээрх ♡ товчоор газруудаа хадгалаад «Хадгалсан» хуудсанд үнэ, багтаамж, нөхцөлийг нэг хүснэгтээр харьцуулж, удирдлагадаа танилцуулах PDF болгон татаж авна.
Үйлчилгээний газраа яаж бүртгүүлэх вэ?
«Үйлчилгээний газраа бүртгүүлэх» хэсгээс утсаараа бүртгүүлж, цэсний PDF эсвэл зургаа оруулбал AI багцуудыг уншиж бэлтгэнэ. Та шалгаж баталгаажуулаад нийтлэх ба шинэ жилийн улиралд газар хайж буй байгууллагуудад шууд харагдана.
Үйлчилгээний газар эзэмшигчдэд
Шинэ жилийн улиралд үйлчилгээний газар хайж буй байгууллагуудад заал, багц, үдэшлэгээ шууд санал болгоорой.
Үйлчилгээний газраа бүртгүүлэхЦэсээ оруулахад хангалттай
PDF эсвэл зургаар оруулахад AI багц бүрийн үнэ, хүний тоо, хоолыг задалж, та шалгаад нийтэлнэ.
Захиалагч шууд залгана
Байгууллагууд танай утсаар шууд холбогдоно. Зуучлалын шимтгэл, хувь хүртээхгүй.
Эрэлтийн статистик
Байгууллагууд ямар өдөр, хэдэн хүнээр, ямар төсвөөр хайж байгааг долоо хоног бүр харна.










